Ц.БАЯР

Хятад улсад сүүлийн 30 жилийн түүхэнд тохиогоогүй их хүйтний улмаас сургуулиудыг түр хааж, онцгой байдлын ажилчдыг бэлэн байдалд оруулсан тухай Хятадын засгийн газар болон хэвлэлүүдээр пүрэв гарагт мэдээллээ. Пүрэв гарагийн өдрийн 13 цагийн байдлаар хүйтний эрч аль хэдийн чангарч, Өвөр Монголын Якешид -28 цельс, Чанчунд -17 цельсийн хүйтэн болжээ. Жэжян мужид хүйтний шар түвшинг зарласан бол Шанхайн ойролцоо орших Чанжоу, Чаншад сургуулиудыг хаасан байна. 2008 оны их зудын үеэр Чаншад байдал муудаж, 129 хүн амиа алдсан байдаг ажээ. Баруун бүсийн Шинжаанд -26 градус хүйтэрч, хүчтэй шуурч байгаа ажээ..

Эх сурвалж:www.zms.mn