Ц.БАЯР
Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмалын газарт ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг тус газрын удирдлагаас гаргасан аливаа шийдвэр, төлбөр, хураамж тогтоосон баримт бичиг, хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллаж буйтай танилцаж, дүрэм, журам, зааврыг хянан үзэхийн зэрэгцээ орон нутагт гарч байгаа бичил уурхайн олборлолттой холбогдох гомдол, мэдээллийн талаар холбогдох асуудлыг судлан үзэх юм байна.
Эх сурвалж:www.zms.mn