Ц.БАЯР
Үдээс өмнө дөрвөн цагийн турш хүлээлт үүсгэсэн Төрийн байнгын хорооны хуралдаанд огцруулах санал өргөн барьсан Г.Уянга гишүүн өөрөө ирээгүй бөгөөд "Шударга ёс" эвсэл хуралдаж, ерөнхий сайдын огцруулах саналыг дэмжихгүй байх шийдэлд хүрсэн. Өнөөдрийн үдээс өмнөх Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд МАН-ын бүлгээс мөн нэг ч гишүүн ирсэнгүй. УИХ-ын гиүүн М.Энхбол өглөө бүртгүүлснийхээ дараа картаа сугалан гарч одсон байна. Ингэснээр 19 гишүүнтэй байнгын хорооны хуралдаан ирц бүрдэхгүйд хүрсэн бөгөөд АН-ын бүлгийн найман гишүүнээс гадна ИЗНН-ын С.Дэмбэрэл гишүүн хуралдаа ирсэн юм. Үдээс хойш 13.30 цагт хуралдах юм байна.
Эх сурвалж:www.zms.mn