Ц.БАЯР
Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 296 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас буддын 99, христийн 162, Бөө мөргөлийн 21, католик долоо, муслам хоёр, бахит, шинто, хинди, шүтлэгийн тус бүр нэг, мүүний хоёр сүм байдаг байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийхэд сүм хийд нь галын болон бусад аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, агааржуулах системгүй, өвлийн улиралд халаалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж тараах, аялал жуучлал, бизнес, оюутны гэх мэт чиглэлээр монголд түр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд шашны үйл ажиллагаа гардан хэрэгжүүлж татвараас зайлсхийх, зөвшөөрлөө сунгуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах, дур мэдэн салбар байгуулах гэм мэт нийтлэг зөрчил ихээр илэрдэг байна. Мөн ийм зөрчил гаргасан сүм хийдүүдэд хэрхэн, ямар хэлбэрийн хариуцлага тооцох нь тодорхойгүй байсаар байгааг сүм хийдийн эрх зүйн орчинг сайжруулах хэлэлцүүлгийн үеэр хөндсөн байна.
Эх сурвалж:www.zms.mn