С.САРУУЛ

Баянгол дүүргийн гуравдугаар хороо,  “Нарны гүүр”-ний урд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж явахдаа “Kia Bongo” автомашиныг зогсоож шалгахад их хэмжээний архи хууль бусаар тээвэрлэж явсан байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн 42 настай эрэгтэй Х гэгч нь “Далай” нэртэй акц болон шинжилгээний хуудасгүй 5740 ширхэг архи тээвэрлэж явсныг саатуулж, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

 Эх сурвалж: www.polit.mn