Б.БАРС

Домогт “Eagles” хамтлагийг бөмбөрчин, дуучин Дон Хенлитэй хамтран байгуулсан гитарчин Гленн Фрай Нью-Йорк хотноо 67 насандаа өвчний улмаас нас баржээ. Рокийг кантри хөгжимтэй хослуулсан өвөрмөц өнгө аястай “Hotel California”, “Peaceful Easy Feeling”, “Already Gone”, “Take It Easy”, “Desperado” зэрэг олон дуунуудаараа алдаршсан  “Eagles” 1970-аад оны дэлхийн шилдэг хамтлагуудын нэг байсан билээ.

Тус хамтлагийг задрахад Гленн Фрай бие даасан карьераа амжилттай хөөж “The One You Love”, “Smuggler's Blues”, “The Heat Is On” гээд олон дуунуудаараа үзэгч, сонсогч олныг байлдан дагуулжээ. 1994 онд “Eagles” эргэн нэгдэхэд Гленн Фрай ч хамтлагийнхаа бүрэлдэхүүнд орж байсан юм.

[embed]https://www.youtube.com/watch?v=MSvSsNSuVtk[/embed]

Эх сурвалж: www.polit.mn