Б.ЭНХ
“Сүү” компанийн бүтээгдэхүүн дутуу савлагаатай зарагддаг тухай мэдээлэл цахим орчинд түгэж байна. Тухайлбал, нэг литрийн савлагаатай сүүнээс 200 гр дутаж буй зургийг нэгэн хэрэглэгч цахим хуудаст оруулжээ. Тэгвэл энэ асуудлаар Сүү компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хариу мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Сонгууль дөхөөд лайк, шэйр, рэтвийтийнхээ тоог нэмэгдүүлэх сонирхолтой пэйж, групп, аккаунтууд өнгөрсөн дөрөвдүгээр сард манай байгууллагын нэр хүндэд халдах гэсэн явуулгыг хийсэн. Тухайн үед мэдээгүй өнгөрсөн хүмүүсд тус явуулга дахиж хүрсэн байна. Зарим нэг өрсөлдөгч нар санаатай дэвэргээд сууж байгаа нь харамсалтай. Ганц хүний компани байгаа биш 250 гаран хувьцаа эзэмшигч нартай хувьцаат компани шүү” гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn