Б.САНСАР
Алдартай загвар өмсөгч Синди Кроуфордын 16 настай хүү Пресли Гербер ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр шийджээ. Тэрээр эрэгтэйчүүдийн моодны “Men's Book” сэтгүүлийн удахгүй гарах дугаарт нэртэй брэндүүдийн шинэ загварын хувцсыг сурталчлан зургаа авахуулсан байна. Пресли Гербер анх өөрийн эгч Кайя Герберийн хамт “Fashion Book” сэтгүүлийн өнгөрсөн оны долдугаар сарын дугаарт зургаа авахуулсан аж. Хувцас загварын дэлхийн хэд хэдэн шилдэг компани ээжтэйгээ дэндүү адилхан түүнтэй урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтойгоо илэрхийлсэн тухай “Fashion week” цахим хуудсанд мэдээлжээ.
Эх сурвалж: www.polit.mn