Б.САНСАР
“Дакар-2016” олон өдрийн авто-уралдаанд ослын улмаас дахин нэг хүний амь эрсдсэн тухай “Autosport” цахим хуудас мэдээллээ. Францын тамирчин Лионель Бодагийн уралддаг “Mitsubishi Lancer”-ыг тээвэрлэж явсан машин Аргентины Кордова хотын гудамжинд өөр нэг машинтай мөргөлдсөнөөр нэг хүн амь үрэгдэн таван хүн бэртсэн байна. Тэгвэл энэ сарын 9-нд Боливид болсон долдугаар үеийн уралдааны үеэр мөн л Лионель Бодагийн машин 63 настай хөгжөөн дэмжигчийг санамсаргүй дайран амь насанд нь хүрчээ.
Эх сурвалж: www.polit.mn