О.НАМУУНЦЭЦЭГ
Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн цогцос Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олдсон. Олон нийтийн дунд гадны халдлагад өртсөн зэргээр яригдаад байсан биологич залуугийн амиа алдсан шалтгааны талаар цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийлээ. Тодруулбал, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг “живэлт болон хөнгөн зэргийн согтолт”-той байсан гэсэн шинжилгээний хариуг ЦЕГ-аас мэдэгдлээ. 2015 оны арванэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод түүнийг алга боллоо гэсэн өргөдлийг талийгаачийн ах дүүгээс СБД-ийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн байна. Хэргийг шалгах явцад 2015 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Балчиргант гэдэг газарт талийгаачийн машин байна гэсэн дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт иржээ. Хэргийг газар, автомашины үзлэгээр 5,6 удаагийн камерийн бичлэгтэй хоёр гар утас мөн 500 мл-ийн хэмжээтэй архи олдсон байна.
Эх сурвалж: www.polit.mn