О.НАМУУНЦЭЦЭГ
НМХГ Баянгол дүүргийн иргэн Б нь зөвшөөрөл,эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр зургаан чоно агнасныг илрүүлжээ.
Түүний хот уруу оруулж ирсэн гурван ширхэг эр, гурван ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанаас илрүүлэн хураан авчээ. Иргэн Б-д 6.9 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Монгол Улсын “Амьтны тухай” хуульд зааснаар нэн ховор болон ховор амьтнаас бусад төрлийн ан амьтдыг иргэд ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эрхийн бичгийн дагуу агнах ёстой.
Харин ховор амьтдын жагсаалтад орсон амьтдыг тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн тусгай зориулалтаар агнах хуультай..
Нэн ховор ан амьтдыг агнахыг хуулиар хориглосон байдаг ба зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу эрдэм шинжилгээний зориулалтаар агнахыг зөвшөөрдөг юм байна.
Хуульд зааснаар нэг ширхэг чононд 120 мянган төгрөгийн төлбөр төлж агнах эрхийг авдаг байна. Тэгвэл зургаан чоно агнасан этгээд зохих зөвшөөрөл аваагүйгээс ийнхүү хариуцлага хүлээж байна.
Эх сурвалж: www.polit.mn