С.САРУУЛ

Ирвэс хамгаалагч залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний үхлийн шалтгааныг олохоор холбогдох хуулийн байгууллагууд өргөн хүрээтэйгээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн говь нутагт хийсэн судалгааны ажил, үр дүнг үндэслэн түүнд "2015 Helen Freeman Awards" шагналыг олгохоор болжээ. Дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг талийгаач залуугийн ар гэрийнхэнд нь албан ёсоор гардуулж өгсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn