Ц.БАЯР
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилтан бүсгүйг зодож, хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан билээ. Одоогоор Б.Хандбаатар цагдан хоригдож байгаа бөгөөд хохирогч эмэгтэйн тал эмчилгээний мөнгөн тусламж олон нийтээс гуйхад хүрээд байгаа юм. Хохирогч эмэгтэйн эмчилгээнд 10 орчим сая төгрөг зарцуулагдаад байгаа хэдий ч дахин хагалгаанд орох шаардлагатай тул Өргөдлийн байнгын хороонд хүртэл ханджээ. Улмаар Төв аймгаас сонгогдсон М.Энхболд гишүүнд хандан, эмчилгээний зардалд мөнгө тусламж үзүүлэхийг хүртэл гуйсан байна. Хамгийн сонирхолтой нь Б.Хандбаатарын ар гэрийн зүгээс эмчилгээний зардалд нэг ч төгрөг өгөөгүйбайсаар өдийг хүрчээ.
Эх сурвалж:www.zms.mn