Д.АРИУН

Энэтхэг улсын гар утас хэрэглэгчдийн тоо нэг тэрбумаас давж, энэ үзүүлэлтээрээ БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрт бичигдэх болсон талаар тус улсын Харилцаа холбооны сайд Рави Шанкар Прасад энэ сарын 5-нд мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ. “Өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын гар хэрэглэгчийн тоо нэг тэрбум хүрсэн бөгөөд 2015 оны эцсийн тоо баримтаар албан ёсоор 1,1 тэрбум болсон гэж сайд онцолсон байна.

Гар утас хэрэглэгчдийн тоогоор дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ тэргүүлдэг. Хятадад өнөөдөр 1,3 тэрбум гар утас ашиглагдаж байгаа гэсэн албан ёсны тоо баримт байдаг аж.

Энэтхэгт үүрэн холбооны үйлчилгээг 12 том компани нь голлон үзүүлж байгаа бөгөөд үнэ тарифын хувьд дэлхийд хямдханд тооцогдож байгааг Харилцаа холбооны сайд нь онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn