Н.МӨНХЖИН
АНУ-ын Сан-Диего хотод нэг бүсгүй шинэ жилийн шөнө хоёр минутын зайтай амаржиж ихэр хүүхэд төрүүлжээ. Нэг нь 2015 онд, нөгөө нь 2016 онд төрсөн хэмээн АВС уламжлав. Тодруулбал, эхний хүүхэд 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23:59-д, хоёр дахь нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний 00.01 цагт мэндэлжээ. “Бид ихэр хүүхэдтэй болно гэдгээ мэдээгүй байсан.
Хүүхдүүд маань хоёр минутын зайтай, хоёр өөр онд мэндэлсэн нь их сонин тохиолдол боллоо. Шинэ жилээр хүү, охинтой болсондоо их баяртай байна” хэмээн ихрүүдийн эцэг Лиу Валенса ярилаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин