Н.МӨНХЖИН

Хойд Солонгосын эрх баригчид цөмийн туршилт хийснээ албан ёсоор зарлалаа.

Хойд Солонгос дахь цөмийн тур­шилтын бүсэд хүч­тэй газар хөдөлсөн тухай Ренхап агентлаг мэдээл­сэн юм. Өчигдөр өг­лөө­ний 10.30 цагт (орон нут­гийн цагаар) Янгандо му­жийн Пхунгери цө­мийн талбайд газар доорх түлхэлт мэдрэгдсэн аж. Газар хөдлөлтийн голомт нэг км-ийн гүнд буюу газрын төвшинтэй бараг ойролцоо байжээ. Хойд Солонгосын зүүн хэсэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн хэмээн өмнө нь мэдээлж байв.

Өмнөд Солонгосын эрх баригчид хойд хөршид цөмийн туршилт хийсэн байж магадгүй хэмээн үзэж Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн яарал­тай хуралдааныг зар­лаад байна.

АНУ-ын Батлан хам­гаалах яам Хойд Солон­госын цөмийн туршил­тын тал­байн орчим газар хөдөлс­нийг судлан шалгаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин