Ц.БАЯР
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайханд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болжээ. Түүнд эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргажээ. Шүүхэд хэрэг нь шийдэгдэхгүй хойшилж байх үед Ц.Баярсайханд холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин гарч хэрэг нь батлагджээ.Тэрээр дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж:www.zms.mn