1. Ц.БАЯР

Энэ оноос эхлэн Гааль, татварын байгууллага нийлж  Гааль, татварын ерөнхий газар нэртэй болж байна. Сангийн яамны урьдчилсан мэдээллээр Гааль, татварын ерөнхий газар нь 184 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана гэсэн. Одоогоор Гааль   94 хүнтэй, Татвар 112 хүнтэй ажиллаж байгаа юм байна. Тиймээс 20 гаруй хүн цомхотголд орохоор байгаа ажээ. Түүнчлэн тус хоёр газрын дарга  О.Ганбат, Д.Ариунсан нарыг  сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан  оны өмнө ажлаас нь  чөлөөлсөн юм. Харин  Гааль, Татварын ерөнхий газрын даргаар Сангийн дэд сайд асан С.Пүрэвийг томилж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж:www.zms.mn