С.САРУУЛ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуулийн дагуу жолооч нарт багцын 10 оноо өгч, зөрчил гаргах бүрт 10 онооноос хасч эхэллээ. Тодруулбал, шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдох юм байна. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо гэхчилэн дүрэм зөрчсөн жолоочийн 10 онооноос хасах журмаар явах аж. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцох юм.
Эх сурвалж: www.polit.mn