Ц.БАЯР
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит мэдээллээ сонгууулийн хууль, ипотекийн зээлийн асуудлаар хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэхдээ "Ипотек МАН-аас болж зогсоогүй. Биднийг санаатайгаар ингэж хардсан АН-ын Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг бид шүүхэд өгсөн байгаа. Намын нэр хүндэд ноцтойгоор халдсан явдалдаа шүүхийн шийдвэрийн дагуу уучлал гуйж, нэр төрөө сэргээгдэнэ гэж итгэж байна. Ипотекийн зээлтэй холбоотой өргөдлийг цэцэд н.Базар гэдэг хүн гаргасан. Тэр хүн Бодь даатгалд ажилладаг юм билээ. Бодь бол АН-ын угшилтай компани" гэж тодотгосон байна. Харин Сонгуулийн хуулийн тухайд хар машин тутмын хоёрын нэгийг гараар тоолохоор хуульд тусгуулж чадсандаа МАН сэтгэл хангалуун байгаагаа уламжилсан юм. Түүнчлэн эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувьд хүргэсэн хийгээд орон нутгийн сонгууль тэр чигтээ можартари системээр явах болсныг онцлон мэдээллээ.
Эх сурвалж:www.zms.mn