Ц.БАЯР
Монгол Улсын иргэн, сэжигтэн О, Б, З нар нь ICE буюу МӨС гэх бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдэн, шалгагдаж байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна Тэднийг хориотой наймааг шалгагдаж байхдаа дахин үйлдсэн гэдгээр нь ШШГЕГ-ын хорих 0461-р ангид сэжигтнээр цагдан хорьж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 69 гэмт хэрэгт 160 хүн холбогдон шалгагдснаас18-35 насны залуучууд байна.
Эх сурвалж:www.zms.mn