Ц.БАЯР
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Хуулиар хүүхэд харагч нь тусгай сургалтад хамрагдаж, эрх авна. Мөн сэтгэл санаа, бие бялдрын ямар нэгэн гаж хөгжил, сааталгүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байхаар хуулийн төсөлд тусгагдсан байгаа. Тэгвэл өнөөдөр багш бэлтгэх ажил албан ёсоор эхэлж байна. Тэгвэл уг 56 мянган хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, тэдэнд хүрэлцэхүйц цэцэрлэг барьж, урсгал зардлуудыг нь төсвөөс бүрэн шийдэхэд 600 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцоо гарчээ. Харин эцэг эхэд нь харуулах зорилгоор цалинжуулах хэлбэр лүү шилжүүлснээр 130 тэрбум төгрөг шаардагдах ажээ. Гэртээ хүүхдээ харж суугаа ээжүүдэд цалинтай ажил хийх боломж олдож буй ч хүүхэд харах багш бэлтгэх дамжаанд хамрагдаж эрх авах шаардлагатай.
Эх сурвалж:www.zms.mn