С.САРУУЛ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хэмээх материал “Ноцтой мэдээ” сонинд нийтлэгджээ. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид олон нийтэд хандлаа. Тодруулбал, “Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт нийтлэгдсэн “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай бичжээ. Энэ талаар Хотын захирагчийн өмгөөлөгч Б.Алтанхуяг “Ноцтой мэдээ сонинд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбоотой мэтээр бичсэн нв цэвэр гүтгэлэг. Тиймээс энэ хэргийн үнэнийг тогтоохын тулд Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэж, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч цагдаагийн байгууллагад хандаад байгаа. Хүний нэр хүндэд халдаж, гүтгэсэн энэхүү мэдээллээ тараасан хүн нь баталж чадахгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn