Жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар авдаг боллоо Тестээр шалгалт авах нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг аж. Иймд эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлэх компьютерт суурилуулсан програм хангамжийн тусламжтайгаар электрон хэлбэрээр авдаг болж байна. ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэстэй хамтран өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад цагдаа-жолоочийн орон тоонд судлагдан сонгон шалгаруулалтад орж буй 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч, туршиж үзэхэд ямар нэгэн алдаагүй хэвийн ажилласан байна.
Тодорхой хугацаанд үнэн зөв бөглөснөөс хамааран төв компьютер болон шалгуулагчид тэр даруй “тэнцсэн” эсэх мэдээлэл гарснаар өнөөгийн арга барилыг шууд халах боломжийг бүрдүүлэх төдийгүй илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцлийг ч хангана гэдгийг албанынхан хэлж байгаа. ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг өнөөдөр тохижуулан сургалт, цахим шалгалт авахаар тоногложээ.
Эх сурвалж: www.polit.mn