Н.МӨНХЖИН

Москва, Вашингтон хоёр Сирийн асуудлаар байр сууриа ойртууллаа хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. “Зарим талбар дээр бид санаагаа нэгтгэсэн. Сири дахь террорист бүлгүүдийг ангилж ялгах тал дээр санал зөрсөн. Бид хоёр талын хэлэлцээн дээр ямар тохиролцоонд хүрснийг одоо хэлж чадахгүй нь. Бид байр сууриа ойртуулж, хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх талаар ярилцсан” хэмээн Керри хэлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  В.Путин, Ж.Керри нарын уулзалтыг үр дүнтэй болсон, Сирийн асуудлаар урагш алхсан хэмээн дүгнэжээ. Арванхоёрдугаар сарын 18-нд Нью-Йоркт Гадаад хэргийн сайд нарын түвшинд Сирийг дэмждэг бүлгүүдийн ээлжит уулзалт болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин