Б.ЗАЯА
Осол гаргаж хүний амь хохироосон автобусны жолоочид эрүүгийн хэрэг үүсгэжээ. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Улаан чулуутын хогийн цэг рүү өгсөх замд “Сутайн Буянт” компанийн жолооч Б осол гаргасны улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн гэмтсэн юм. Уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын III хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn