Б.ЭНХ
Арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгааг ШӨХТГ-аас мэдэгдэж шүүхэд хандсан билээ. Анхан шатны шүүхээс арилжааны банкуудыг хууль зөрчөөгүй гэж үзсэн. ШӨХТГ-аас уг шийдвэрийг ашиг сонирхлын зөрчилтэй, шүүгчид нөлөөнд автсан байж болзошгүй хэмээн ШЕЗ болон АТГ-д хандаад байсан юм. Тэгвэл дээрх хоёр байгууллага хариу өгчээ. ШЕЗ-ийн хувьд шүүгчдийн хувийн асуудлыг шалгах боломжгүй гэж үзсэн бол АТГ-аас ашиг сонирхлын зөрчил нотлогдохгүй байна гэсэн хариултыг ирүүлсэн байна. Ямартаа ч уг хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх энэ сарын 23-нд болохоор товлогджээ.
Эх сурвалж: www.polit.mn