Д.АРИУН
Facebook-ийн эзэн, 31 настай залуу тэрбумтан Марк Цукерберг аав болоод хоёр долоо хонож байна. Түүний гэргий Присцилла Чан энэ арванхоёрдугаар сарын 1-нд охиноо төрүүлсэн. Хосууд бяцхан охин Максынхаа зургийг нийгмийн сүлжээн дэх хуудсандаа нийтлэхээсээ айхгүй байгаагаараа бусад алдартай аав ээжээс ялгарч байгаа талаар барууны шар хэвлэлүүд мэдээлж байна.
Марк дөрөв хоногийн өмнө /XII/11/ охиныхоо живхийг сольж байгаа зургаа өөрийн пэйж хуудсандаа тавьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Охиноо төрсний дараа амралтаа авч, гэргийдээ туслаж, хүүхдээ асарч байгаа шинэхэн аав Марк Цукербергийн үлгэр жишээ “аавууд бүгд ингэж чадах уу” гэдэг асуултыг дагуулжээ.
Марк Цукерберг, Присцилла Чан нар охиноо төрсний Facebook-ийн хувьцааны ашгийн 99 хувийг нийгмийн сайн сайхны төлөө буяны үйлсэд зарцуулна гэдгээ зарласан билээ.
Эх сурвалж: www.zms.mn