Н.МӨНХЖИН
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Кай хэмээх нохой Ханукка баярын үеэр өндөр хэмжээний зочныг хазсан тул түүнийг хорионд оруулж тусгаарлахаар болжээ. Энэ тухай Нетаньяху цахим хуудастаа “Харамсалтай нь Кайг хуулийн дагуу тусгаарлахаар боллоо” хэмээн мэдээлжээ. Израилийн хуулиар хүн хазсан нохойг наад зах нь арав хоног тусгаарладаг. Вакцин хийлгээгүй бол 30 хоног хорьдог аж. Ерөнхий сайдын арван настай монгрел үүлдрийн цагаан нохой Ханукка баярын үеэр парламентын гишүүн Шаррен Хаскел, Гадаад хэргийн орлогч сайдын нөхөр Ципи Хотовелийн гуянд соёогоо зоосон ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин