Д.ЖАРГАЛСҮРЭН

СОНГУУЛИЙН НЭГТУГНЬ ЭНЭ БАЙЖ

Хамтын тэтгэврийн хуульгээчийг УИХ саяхан батлаадахав. Гэтэл хэл үг дагуулсаар байна. Тэр нь аргагүй байх. Энэ удаагийн сонгуулийн хугацаа буюу АН-ын засаглаж буй хэдэн жилд яригдсан ч дөнгөж сая уг хуулийг баталж байгаа юм. Их хугацааг алгуурласан хэрнээ бага цагт яаравчилжээ.

Тэгээд хууль хэрэгжих хугацааг 2017 оны нэгдүгээр сарын нэгэн гэж тогтоосон нь биелж ч болох, биелэхгүй ч байж болно гэсэнтэй адил юм. Тиймийн учир үүнийг ердөө сонгуулийн шоу гэх хүн олон байна. Олны үг нэгийг хэлнэ. Тэр цагт төр, засгийг ямар хүчин толгойлж хэн удирдаж байхыг чухам тааж мэдэмгүй шүү дээ. Улс орны эдийн засаг ч ямар байх билээ. Бас хамтын тэтгэврийн олгох хувь хэмжээг тухайн үеийн Засгийн газар тогтооно гэсэн нь бүр ч хачин.

Өнөөдрийн бодлого ажил үйлээ зөв явуулж ч чадахгүй, ердөө аль нэг сайд томилохдоо хүртэл шийдэж түвддэггүй байж бараг хоёр жилийн дараах бодлогыг зааж зурах гэж оролддог нь онигоо л юм даа.

ФРАКЦ ГЭДЭГБУЛАГНАЛ

Ардчилсан намын дарга З.ЭнхболдМанай нам фракцгүй болсонгэж нэгэнтээ зарласан удаатай. Гэвч амьдрал дээр нөгөө фракцууд нь хэвээр л байдаг. Хүн албан тушаалд томилох үед бүр ил гарч ирдэг. Тэгвэл саяхан З.Энхболд дарга телевизийнБидгэдэг нэвтрүүлэгт оролцохдооОдоо АН-ынхан ажил мэргэжлээрээ фракцлана. Олон эмч оролцсон фракцаас эрүүл мэндийн салбарын сайн бодлого гарна. Бас хуулийн хамгийн шилдэг санаа бодол хуульчдын фракцаас эхтэйгэж хэлэв. Фракц гэдэг орос үгийг монголчилбол хэсэг бүлэг, хошиндуу хэлбэл булагнал ч гэж болох. Ямартай ч юугаараа нийлсэн ч АН-ынхан фракцаасаа салахгүй нь. Удахгүй биеийн өндөр, нам, өргөн зузаанаараа фракцлаж мэдэх нь.

ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫГ АД ҮЗЭХ ОРОЛДЛОГО

Ардчилсан намынхан төр, засаг барьж байгаа үедээ Монголын түүхийг баллуурдах үйлийг хийсээр л байна. Хуучин барилга, хөшөө нураах бол энүүхэнд. Бүр тухайн үеийн удирдагчид, түүхэн хүмүүсийн сүнс, сүүдрийг өрсөлдүүлэх ажлыг их чухалчлах болов. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж захирамж гаргаж Төрийн шагналын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Тэгвэл одоо ажлын хэсгийнхэн хуулийн төслөө боловсруулж дуусгав. Уг төсөлдөө Сүхбаатарын одонг цаашид хэрэглэхгүй байхаар заажээ. Өмнө нь Улаанбаатар хотын төв талбайн нэрнээс мөн Сүхбаатар гэсэн нэршлийг авч хаясан. Одоо үргэлжлэл нь одонг үгүй хийснээр олон үеийн алдартны энгэрт гялалзаж байдаг их жанжны гэгээн дүрт одонг хуу татаж хогийн саванд хийх нь л дээ. Уг нь түүх түүхээрээ байдаг болохоос хэн нэгний өмч биш, үгүйсгэлийн үгүйсгэл ч биш байлтай. АН эрх барихаар Чингисийн, МАН эрх барихаар Сүхбаатарын үр сад бид гэх нь том алдаа. Дамдины Сүхбаатар гэдэг түүхэн хүнийг Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй.

ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ ХУВИЛБАР ДУУСЛАА

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ийнхүү арга нь барагдаж цөхөрсөн янзтай үгийг ярилцлагадаа хэлсэн нь бий.

Цааш нь нам дамжсан олигарх бүлэглэл дийлдэхгүй нь. Хаалгаа хааж байгаад, эрх мэдлээ ашиглаж байгаад яаж өрсөлдөгчөө намнах вэ гэдэг ганц л зүйл тэд ярьдаг, хийдэг боллоо гэсэн үг нэмэрлэсэн байх юм.

БасЭрүүгийн хуулийг зөөллөнө гэж ярих боллоо. Зөв үүгэсэн асуултад ёстой егзөр хуульчийн үгээр хариулсан байна лээ.

-Энэ хууль хэрэгжээд эхэлбэл Монголд эрүүгийн нөхцөл байдал хоёр дахин хүндэрнэ гэдгийг хэлчхье. Яагаад гэхээр яалт ч үгүй шоронд хийх учиртай этгээдүүд нь торгуулчихаад гэрийн хорионд байхдаа гудамжинд хийдгээ л хийнэ. Алагдах хүний тоо ч нэмэгдэнэ гэжээ.

Эрүүгийн хуулийг бүтэн хоёр жил хэлэлцлээ. Яагаад муу болов гэдэгт бас тайлбар хэлжээ. Мэдэхгүй бүр Эрүүгийн хууль гадарлахгүй хүмүүс энэ хуулийг хийсэн гэж.

Ер нь тэгээд цэргийн бага дарга Эрүүгийн хууль яриад байдаг ч юм биш. С.Нарангэрэл Эрүүгийн хууль ярьсан бол би сонсоно. Д.Ганбатаас бол юу сонсох юм. Ийм хүнтэй Эрүүгийн хууль ярьж маргана гэдэг утгагүй.

Бас Х.Тэмүүжин ч гэсэн Эрүүгийн хууль ярьдаг хүн биш. Цаадах чинь Эрүүгийн хууль сөхөж үзээгүй зачёт өгсөн төдий хүн. Нэг хавтаст хэрэг ч сөхөөгүй дээ.

Ер нь уг ажлын хэсэгт Эрүүгийн хууль мэддэг хүн байхгүй байна лээ гэх. Эдгээр үгийн цаана хүний мууг үзэх гэсэн дээ биш УИХ гэдэг газар хууль гаргахдаа ингэж л халтуурддаг гэдгийг хэлээд байна.

Өөрөөр бас Ц.Нямдорж гэдэг хүн би ганцаараа хууль мэддэг гэсэн санаа ч биш биз. Харин бичигчийн зүгээс хэлэхэд энэ хүн жинхэнэ хөндлөн хуульч юм шүү дээ.

Басхүү түүний үгнээс авсан нэг санаа бол УИХ-ын эрх мэдлийг хуми­хаас өөр аргагүй. Яагаад гэхээр одоо хүссэн бүх­нээ гаргаж байдаг, хүссэн болгоноо мөнгөөр худалдаад авч байгаа нь үнэн. Энэ тухайд нь хэв­лэ­лийнхэн бичээд нэвт­рүүлээд л,  иргэд нь гэртээ гаслаад теле­визортойгоо хэрэлдээд л. Ийм л...

ИХ МЭДЭГЧ

Сайн хүн хүсэмжилсэн улс орнууд эцсийн дүндээ дарангуйлагчтай л болдог. Эрхэм гишүүн Х.Тэмүүжингийн хэлсэн энэ үгийг тунгаан бодвол алив улс оронд сайн удирдагч байх нь хэрэггүй юм байна л даа. Ард олны хувьд тиймийг бодоход ашиггүй бололтой. Харин өнөөдөр Монгол Улсын эдийн засгийгалж хаяад”, монголчуудыг дааж давшгүй өрөнд оруулж, улс төрийг нь дампууруулж байгаа нөхдөөс өөрийг хүсэх нь дэмий гэсэн үг юм байх. Цаад санаа нь УИХ-ын 76-г ирэх сонгуулиар хэвээр байлгая гэж буй хэрэг юм болов уу. Бас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах биш бүр шинэ тухайлбал, яг Австри, Германых шиг Үндсэн хууль хэрэгтэй байна гэж. Монголыг Герман гэж андуурна гэж баймгүй юм даа. Хууль зүйн сайд байхдаа хийсэн шинэчлэл гэгч нь биелээгүйд их бухимдаж тэр нь хорон үг, хоржоонтой санаа болж хөвөрдөг ч биз. Улс төрд би од шүү гэж л бараг зарлаад байх болов. Тэр.

Л.ГҮНДАЛАЙУХААЛАГЮМАА

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ирэх сонгуульд эртнээс бэлтгэсэн хүний нэг. Энэ ажил ньАрд түмнээ хайрлаянэртэй нам байгуулснаас эхэлсэн. Орхон аймагт суурьшлаа л гэсэн. Тэндхийн иргэн болохоор хөөцөлдсөн ч  дуулдав. Ер нь л Эрдэнэт хотод ороогүй айл, уулзаагүй хүнгүй л болсон юм байхМань хүн Орхонд ирэгсэд надаас газар авч болно гээд л байсан. Тэгсэн саяхан телевизээр харагдахдаа намынхаа нэрийг бүр сунгажАрд түмнээ хайрлая нам ард түмэндээ өгдөг намгэсэн самбарууд дунд манай намыг дэмжсэн бүхэнд мөнгө өгнө. Бидэнд мөнгө их бий гэж байх юм. Түүнийг сонгуулийн хууль зөрчиж байна гэж хэлэх боломжгүй мэт. Яагаад гэхээр нам ньАрд түмэндээ өгдөг намнэртэй болчихож буй юм байна л даа. Ер нь ч нэр дэвшихийг санаархагчид Улаанбаатарт гэхэд машин машинаар нүүрс, хувцас, хүнс тараагаад л байгаа. Ганц О.Магнай ч биш М.Энхболд, Л.Болд нарын нүүрсний өглөгийг авсан иргэдбаярлалаагэцгээж байгаагаа сониноор дамжуулаарай гэсэн шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин