Б.ЗАЯА
Ирвэс хамгаалах сангийн ажилтан Л өнгөрсөн сард амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогчийн талынхан саяхныг хүртэл өмгөөлөгчгүй байжээ. Тэгвэл энэ хэрэг дээр өмгөөлөгч Ц.Баасандорж ажиллаж эхэлжээ. Ирвэс хамгаалагч залууг бусдын дарамтад орсноос амиа алдсан гэж ар гэрийнхэн мэдэгдэж байгаа юм. Учир нь талийгаач амиа алдахаас өмнө хэд, хэдэн удаа бусдын дарамтад орж, эрүүл мэндээрээ хохирч байсан гэдэг. Ямартаа ч ЦЕГ-ын шилдэг мөрдөгчийн баг Л-ийг амиа алдахад хүргэсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж буйг албаныхан өгсөн. Тэгвэл хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн мөрдөлт урагшгүй байгааг онцлов.
Эх сурвалж: www.polit.mn