Мексикийн эрх баригчид хар тамхины “Zetas” мафийн толгойлогч Мигель Анхел Тревиньог баривчилжээ. Түүнийг өөр хоёр гэмт хэрэгтний хамтаар тэнгисийн цэргийн тусгай хүчнийхэн АНУ-тай хил залгаа Ларедо мужаас саатуулсан байна.
2012 онд “Zetas”-ын өмнөх лидер Эриберто Ласкано цагдаа нартай буудалцан амиа алдсаны дараа Тревиньо залгамжлагчаар томилогджээ. Тревиньо хууль бусаар, маш их хэмжээгээр хар тамхи наймаалсан, мөн Төв Америкийн арваад цагаачийг алсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.