С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаар энэ оны сүүлийн хагас жилд тохиолдсон мал, амьтны гоц халдварт хонины цэцэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардагдах зардал, гахайн мялзан өвчний улмаас зориудаар устгасан гахайн нөхөн төлбөр, зарим аймгийн  хүн эмнэлэг, шуурхай албанд олгосон фургон автомашин, салхи, шуурга, гал түймрийн улмаас орон гэргүй болсон 13 өрхөд гэр олгохоор болжээ. Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид, иргэдийн томилолтод хоёр тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn