Б.ЭНХ

Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбарт уржигдар өглөө ах дүүс залуус халдаж их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажлыг эхлүүлж сэжигтнүүдийг өчигдөр баривчилсан. Албаны эх сурвалжууд хэрэгтнүүдийг 360 орчим сая төгрөг дээрэмдсэн гэж мэдээлж байсан ч нийт мөнгөний хэмжээ 424 сая төгрөг байжээ. Цагдаа нар хэрэгтнүүдийн машинаас 394 сая төгрөг олсон бол ломбарданд тавьсан машинд нь нуусан 30 сая төгрөгийн бас хураан авч Худалдаа хөгжлийн банкинд хүлээлгэн өгчээ. Ах дүүс хэрэг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан юм. Энэ төрлийн гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэгт хамаардаг учраас ялын хэмжээ өндөр юм. Түүнээс гадна нийслэлийн хэмжээнд ил, далд бүрэн камержуулах ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулсаар байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn