С.САРУУЛ

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банканд буутай хоёр этгээд халдаж, 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр 09.30 цагийн орчимд гарсан. Тэгвэл цагдаагийнхан банк дээрэмдсэн этгээдүүдийг өнөөдөр өглөө баривчилсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Худалдаа хөгжлийн банкыг төрсөн ах дүү хоёр болох 1992 оны Э, 1985 оны Б нар дээрэмдсэн байжээ. Тэднээс  380 сая төгрөгийг хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn