С.УЯНГА

Одоогоос 69 жилийн өмнө буюу 1946 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоорХүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж түүний заалт бүрийг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалсан байдаг. Тэгвэл МАХН-аас өнгөрсөн бямба гаригтАрдчилал, хүний эрх-2015 МАХНтомоохон арга хэмжээг зохион байгуулсан юм. Орон нутаг, дүүргүүдээс 400 гаруй хүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, шинээр элссэн энэхүү арга хэмжээнд намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар, тус намын нарийн бичгийн дарга нар оролцлоо.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн үгэндээАль ч улсад тухайн орны иргэн эзэн нь байдаг. Монголд ард түмэн нь улс орныхоо эзэн нь байдаг. Үүнийг хангах, эрх чөлөөг нь эрхийг нь эдлүүлэх, өндөр боловсролтой болгох, орлогын тодорхой эх үүсвэртэй байлгах бололцоог олгох ёстой гэдгийг тэртээ 70 жилийн өмнө НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зарласныг өнөөдөр бид хамтдаа сонсч, нэгийг тунгааж байна. Хүн өөрийнхөө эрх чөлөөг мэдэхгүй байвал таны эрх чөлөөг хулгайлна, булаана, айлгаж дээрэлхэж дарамтална. Өмч хөрөнгө, эрдэм боловсрол, ажилгүй болж эцэст нь улс орныхоо эзэн нь болж чадахгүй. Монгол хүн улсынхаа эзэн нь болж чадаагүй нөхцөлд хямарсан, ядуурсан, хээл хахуульд баригдсан, нэгнийгээ айлгасан, луйврын сонгууль явуулсан хэвээрээ байх  болно. Тиймээс төр засгийн явуулж байгаа  үйл ажиллагаанд эрч хүчтэй хандахаас гадна өөрсдөдөө шүүмжлэлтэй хандъя. Бид хүн мөн, эрх чөлөөтэй байх ёстой, улс орныхоо эзэн нь гэж бодож чадахгүй, эсвэл мартаж байгаа учраас төрийн  өндөр албан тушаалд гарсан зарим этгээд дураараа дургиж байна. Улсынхаа эзэн нь мөн, эрх чөлөөтэй гэдгээ баттай ойлгож эг ч өдөр, хором мартахгүй байя. Ард иргэддээ үүнийг ойлгуулж, 2016 онд сонгуулийн хувьсгал хийцгээе. Ардчилал гэдэг бол ард түмэн улс орныхоо эзэн гэсэн үг. Тиймээс улс орондоо эзэн болох энэ ажлыг хэн нэгнийг муулах, шүүмжлэх маягаар биш өөрөө эзэн нь больё. Сонгуулийн хувьсгалыг МАХН толгойлно. Ийм түүхтэй нам. Ажлыг хийж чадна гэдгээ харуулах ирээдүйтэй нам. Өнөөдрийн энэ арга хэмжээ бол МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, шинээр элсч байгаа чухал алхмыг хийж байгаа хүмүүсийг хүндэтгэх арга хэмжээ юмгэдгийг онцоллоо.

Ардчилал, хүний эрхийн талаар олон талаас нь ярилцаж, шийдэл хайсан энэхүү арга хэмжээний үеэр тус намд шинээр элсч, гишүүнчлэлээ сэргээсэн 400 гаруй хүнд МАХН-ын удирдлагууд намын батлахыг нь гардуулан өгсөн юм. Энэ үеэр тус намд шинээр элссэн зарим гишүүдийн сэтгэгдлийг сонслоо.

Гавъяат жүжигчин С.Дамдин:

-Би өнөөдөр МАХН-ын гишүүн гэсэн үнэ цэнэтэй батлахыг гардан авлаа. МАХН төрөхөөс эхлээд сургуульд ороод оюутан болох хүртэл миний хөлийг дөрөөнд гарыг ганзганд хүргэж өгсөн. Залуу насандаа энэ намынхаа гишүүн болъё гэж бодож байсан ч алдаж онож явсан би намынхаа нэр хүндийг өндөрт өргөж явж чадахгүй байх гэж бодоод зүрхэлж хэлж чадаагүй юм. Харин одоо нас тогтсон учраас МАХН-д элсэхийг сэтгэл, зүрхнийхээ угаас хүсч байсан учраас нам дээрээ очоод хүсэлтээ хэлсэн юм. Намайг олон мянган гишүүнийнхээ нэгээр авсан намынхаа удирдлагууддаа талархаж байна. Намынхаа нэр хүндийг бурхан мэт шүтэж, залбирч явах болно

НҮБ-ын Нобелийн шагналт, доктор хурандаа  Д.Эрдэнэцогт:

-Эх орныхоо даалгавраар НҮБ-д зэвсгийн шинжээчээр 10 гаруй жил ажиллаж Нобелийн шагнал хүртсэн. Монголынхоо нийгэм, улс төрийн нөхцөл байдлын мэдээллийг цаг тухайд нь авч байлаа. Улс оронд шударга бус явдал, авлигал цэцэглэж, газар нутаг тусгаар тогтнолд аюул занал учирсныг дэлхийн дээврээс зүгээр хараад суух эрх алга. Монголдоо ирээд долоо хонож байна. Гадаадад олон жил байсан хүмүүс эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг яс махандаа шингэтэл мэдэрсэн байдаг. Өнөөдөр би олон улсын дипломат ажлаа орхиод төрийн өндөр дээд албан тушаал хаших, генерал болох боломжоо орхиод улс төрийн анхны сонголтоо хийлээ. МАХН-ын эх орон, тусгаар тогтнол, шударга ёс гэсэн тулгуур ойлголт, хүнээ гэсэн  үзэл баримтлал  миний зүрх сэтгэлд байнга байдаг. МАХН бол цаашид Монгол Улсыг удирдан чиглүүлэх туршлагатай улс төрийн хүчин гэж ойлгодог.

УИХ-ын гишүүн асан Н.Түвшинтөгс:

-Би Монголд өрнөсөн ардчиллын үйл явцад анхнаасаа оролцсон хүн. Монголын социал демократ нам, ардчилсан социалист хөдөлгөөний анхны гишүүдийн нэг. 25 жилийн дараа харахад тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн ардчилал олон түмнийхээ төлөө тууштай тэмцэх нам бол МАХН гэж үзэж байгаа учраас гишүүнээр элсч байна. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд МАХН-ын баримталж байгаа бодлого, явуулж байгаа үйл ажиллагаа Монголын хямралыг давах, ирэх сонгуулийг түүчээлэх учиртай нам гэж харж байгаа.

Бэлтгэл хошууч генерал, доктор, дэд профессор М.Жаргал:

-Улс орон, эдийн засаг хямарсан энэ үед тогтвортой боловсон хүчний чадавх сайтай улс төрийн хүчин цаашдаа Монгол Улсыг зөв авч явна. Тийм учраас би МАХН-ыг сонгосон. Миний бие 30 гаруй жил батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд зүтгэсэн. Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө  залуу нас, халуун цусаа зориулж хошууч генерал цолтой гавъяаныхаа амралтад гарсан. 30-аад жил түмэн олонтойгоо ажилласны хувьд өөрийнхөө мэдлэг чадварыг Монголынхоо ард түмний төлөө зориулах үүднээс энэ намын гишүүн болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин