Н.МӨНХЖИН

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2015 оны хамгийн дуртай дуугаараа Кендрик Ламарын Much a Dollar Cost-ийг нэрлэв. Хамгийн сонирхолтой номоор зохиолч Лорен Гроффын Fates and Furies, гоё киногоор Мэтт Даймлны тоглосон The Martian-ийг нэрлэлээ хэмээн People сэтгүүл мэдээлэв.

Тэргүүн хатагтай Мишель Обама Бруно Марсын Uptown Funk дуу, Элизабет Александрын The Light of the World ном, Pixar студийн “Puzzle” киног шилдгээр нэрлэсэн байна. Цагаан ордны эзэн “Никерборгийн эмнэлэг” олон ангит киног үзэх дуртай гэжээ. Мишель Обама анх удаа дуртай дууныхаа жагсаалтыг гаргахад Бейонс, Алиша Кис, Ники Минаж, Арета Франклин нарын дуу багтаж байжээ.

12-11-7

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин