Ц.БАЯР
Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид Соёлын төв өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэр гаргасан. Шинжлэх ухааны Академи,Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн,Олон Улсын Монгол Судлалын холбоо зэрэг байгууллагууд Соёлын төв өргөө цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэрийг буруу гэж үзэж хувьчлахыг эсэргүүцэх үндэслэлийг тавьжээ. Үүнд: Соёлын тухай хууль, тогтоомжоор соёлын зориулалтаар баригдаж, ашиглаж ирсэн барилга байгууламж үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэхийг хуулиар хориглосон байхад хувьчлах нь бүх нийтийн гэгээрэл, соёл урлагийн хөгжлийг гацаасан, ухраасан сөрөг үр дагавар дагуулсан үйл явдал болно. Иймд Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч та бүхнээс ОХУ-аас Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудад бэлэглэсэн Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгож өгөхийг хүсчээ.
Эх сурвалж:www.zms.mn