Ц.БАЯР
ИЗНН, АН-тай нэгдэх талаар албан ёсны ямар нэгэн яриа хэлцэл хийгээгүй ажээ. ИЗНН Ардчилсан намтай нэгдэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн энэ асуудлаар тус намынхан Ардчилсан намд шаардлага хүргүүлэхээр болсон байна.
Уг шаардлагад “Засгийн эрхийг барьж байгаа АН улс төрийн бусад намуудын дотоод хэрэгт хууль бусаар оролцох биш 2012 оны сонгуульд амалсан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Мөн бусад намын бие даасан үйлдэлд эрээ цээргүй халдах бүдүүлэг байдлаа зогсоохыг шаардсан байна. Уг шаардлагыг хүлээж авахгүй бол хуулийн дагуу холбогдох байгууллагад хандана" гэжээ.
Эх сурвалж:www.zms.mn