С.САРУУЛ

Хамтран амьдрагч бүсгүйгээ хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүү Өршөөлийн хуульд хамрагджээ. Тухайн үед түүнийг найз бүсгүй Н.Цэдэн-Ишийг зодсоны улмаас хэд дахин хагалгаанд орсон ч амь насаа алдсан хэмээн хохирогчийн ар гэрийнхэн мэдэгдэж байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад түүнийг архины  гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Тэгвэл Г.Алтанхүүг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар шүүж, 98.1-д заасны дагуу гурван жил, 100.1-д заасны дагуу хоёр жил, 107.3-д заасны дагуу таван жилийн хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

Эх сурвалж: www.polit.mn