С.УЯНГА

Их засаг олон улсын их сургуулийн төгсөгчдийн холбоо, Нэг Монгол төрийн бус байгууллага хамтарч оюутнуудад  зориулсан олон сонирхолтой уулзалт, ярилцлага зохион байгуулдаг аж. Тус сургуулийнхан оюутнуудыг дадлага­жуулах, төлөвшүүлэх ажлынхаа хүрээнд  хувь хүн рүү чиглэсэн нэгэн сонирхолтой арга хэмжээг өчигдөр зохион байгуулсан юм. Зохион байгуулагчид энэ удаад УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, судлаач  Г.Занданшатар, МАН-ын зөвлөх Б.Цогтгэрэл нарыг урьж оюутнуудад сонирхолтой лекц уншуулсан юм. ИЗОУИС-ийн Эрдмийн сургуулийн “Student Cinema” танхимд үзэгч сонсогч ихтэй,илэн далангүй, халуун дотно яриа дүүрэн өрнөсөн энэ уулзалтад Стэнфордын Их сургуулийн Зөвлөл­дөх ардчиллын хүрээлэн­гийн ахлах зөвлөх Г.ЗанданшатарӨрийн дарамт, зөвлөлдөх ардчилалсэдвээр илтгэл тавьсан бол МАН-ын зөвлөх Б.ЦогтгэрэлШилэн данс-Иргэний оролцоосэдвээр оюутнуудтай санал бодлоо хуваалцлаа. Тэдний лекц онол практикийг хослуулж байгаагаараа  онцлогтой аж.

 Г.Занданшатар өрийн дарамт, зөвлөлдөх ардчиллын  талаарх лекцэндээ дэлхийн ардчиллын хямралын талаар баримт мэдээлэл дурдсан бөгөөд Мон­го­лын өрийн шалтгаан, гарах гарцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юмТэрээрЗасаглал, хууль дээдлэх ёс алдагдсанаас  Монгол Улс өрийн хямралд орж байгаа. Стэнфордын их сургууль дээр хоёр жилийн өмнө судлаач эрдэмтэн цолтойгоор Монголын ардчилал ямар шатандаа явж байгаа, буруу замаар явж байгаа бол ямар гарц байна зэрэг судалгааг хийсэн. Дэлхийн хямралууд санхүү, инфляциас болсон байгаа юм. Монгол Улсын өр 21.6 тэрбум долларт хүрсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 180 хувь. Үүнийг харьцуулаад үзэхээр манай улсын нэг иргэн  6.4 сая төгрөгийн өртэй байна. Дээр нь зээлийн хүү, дахиад авч байгаа өр зээл нэмэгдэнэ. Энэ талаар олон улсын сайтуудын гаргасан мэдээллээр бол дампуурч магадгүй улс орны цагаан толгойн дарааллаар Монгол Улс наймдугаар байрт жагсч байна. Хамгийн сүүлийн үеийн санхүүгийн хяналт үнэлгээний газруудын гаргасан мэдээллээр Монгол Улс 2017 онд  Грекийн араас дампуурна гэсэн судалгаа байна. Өрөө төлж чадахгүй орны тоонд орж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байнагэсэн юм.

Харин Б.Цогтгэрэл  “Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд иргэний оролцоо болон үүнээс гарах үр дүнгийн талаар оюутнуудтай ярилцаж байна. 100 хувийн үнэн бодитой мэдээллийг шилэн данснаас авч болно. Миний илтгэлийн хамгийн гол зүйл бол оюутнуудын  дипломын сэдвээ сонгох, бүрдүүлэх  хамгаалах ажил өрнөж байна. Тиймээс оюутнуудыг дипломын ажлаа шилэн дансны хуулиар хамгаалаач, надтай хамтарч ажиллаач гэж хүсч байгаа юм. Төгсөөд Монголын хууль эрхзүйн салбарт ажиллах, шилэн дансыг хянах, хөтлөх хүмүүс учраас хэрэгтэй. Мөн шилэн дансны хуулийн есдүгээр зүйл буюу Иргэний хяналтыг оюутнууд хэрэгжүүлээсэйгэв.

Оюутнууд илтгэлийн дундуур сонирхсон асуултандаа хариулт авч илэн далангүй яриа өрнүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин