С.САРУУЛ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр санал хураан баталлаа. Тус хуулинд 15-аас дээш жил хамтдаа амьдарсан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нас барахад түүний тэтгэврийн тодорхой хувийг үлдсэн нь өөрийн тэтгэвэр дээр нэмж авахаар тусгасан. УИХ-аас доод тал нь 20 хувь байхаар хуульчилсан ч хэдэн хувь байх вэ гэдгийг Засгийн газар тогтоох юм. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт “Хамтын тэтгэврийн тухай хууль 2012.01.01-нээс хойш эхнэр /нөхрөө/ алдсан хүмүүст хамаарна. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацааг нөхөн тооцож тэтгэвэр олгоно гэсэн үг биш. Харин дээр дурдсан хугацаанд ганцаараа үлдсэн хүмүүс даатгалын байгууллагад хандаж, өргөдөл гаргах юм бол энэ хуульд хамрагдах боломжтой гэсэн үг юм шүү. Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн, ахмадуудын амьжиргаанд нэмэр болох энэ хууль хоёр жил дуншиж, нэлээдгүй хүлээлт үүсгэж байж, өнөөдөр батлагдлаа” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn