Б.ЗАЯА

Эрүүгийн ертөнцөд “Гандан бороо” гэж алдаршсан Ч.Батхуягийг цагдаа нар саяхан баривчилжээ. “Гандан бороо” хочит Ч.Батхуяг бусдын айлган сүрдүүлж бие эрхтэн, эд хөрөнгөд нь халддагаараа алдартай нэгэн аж. Түүнийг Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон обьектын эзэд гадаадуудынхны хууль бус үйлдлийг хаацайлдаг гэсэн яриа ч байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст түүнийг бусдыг залилж онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авсан гэх үндэслэлээр эрүүгийг хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнд өмч хөрөнгөө алдсан, залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандаж болох ажээ.

Эх сурвалж: www.polit.mn