Б.ЭНХ
Шонхор шувууг ОХУ руу гаргахаар завдсан хэрэг Баян-Өлгий аймагт гарчээ. Казах иргэд арабуудтай үгсэн уулаар хил давуулах гэж байсныг өнгөрсөн сарын 25-нд хилийн тагнуулынхан илрүүлсэн байна. Улаанбаатар хотын харьяалалтай А гэх казах залуу нутгийн хоёр хүнд шан харамж амлан найман шонхор шувууг хилээр гаргуулахаар хуйвалдсан байжээ. Тэрээр шонхор шувуудыг Булган аймгаас барьсан, арабуудтай хамтран бизнес хийдэг байсан гэж мэдүүлжээ. Шувуудыг уржигдар тавьж явуулжээ.
Эх сурвалж: www.polit.mn