Б.ЭНХ

Малайзын шүүх Монгол Улсын бас нэгэн иргэнийг “өршөөжээ”. Зүүн хойд Азид эгч дүүс Б.Хулан, Б.Халиун нар хар тамхины томоохон сүлжээг удирддаг, наймаандаа монголчуудыг төдийгүй гэр бүлээ татан оролцуулж тэднийг гадаадын шоронд суулгасан ч өөрсдөө баригддагүй гэсэн мэдээллийг манай цагдаа, хуулийнхан өгдөг. Тэгвэл өнгөрсөн 2013 онд дүү Б.Халиун монгол хоёр оюутны хамтаар хар тамхи нуусан хэргээр Малайзын цагдаа нарт баригдсан юм. Уг хэргийг Малайзын шүүх саяхан шүүж, Б.Халиуныг гэм буруугүй гэж үзжээ.

Цагдаа нарын хэлж буйгаар эгч, дүүс хоёр Зүүн хойд Азийн хар тамхины бүлэглэлүүдийг толгойлж, наймаагаараа хоорондоо өрсөлддөг байсан ажээ. Аюул занал ихтэй энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулсан тэдний хууль бус үйлдлээс олон монгол иргэн эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаараа иргэн хохирсон гэнэ. Б.Халиуны нөхөр Б.Дамдин хар тамхины хэргээр БНХАУ-д цаазын ял сонсоод буй. Түүнчлэн төрсөн дүү нь нөхөртэйгөө Б.Хулан нарт хамсаатан болж яваад Казахстан улсад баригдаж ял сонссон юм. Тэд хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээгээр эх орондоо ирээд байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn