Ц.БАЯР

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстнийхээ өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай  зарлиг гаргаж байсан. Тэгвэл өнөөдөр  НФУ-ын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх БНҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулав. Ингэснээр  таван жилийн дараа Ерөнхийлөгчийн зарлиг бодит биеллээ олж Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг хүлээн авлаа.

Эх сурвалж: president.mn