Б.ЗАЯА
Цагдаагийнхан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг дахин саатуулаад буй. Ли Жон Гёлын биеийн байдал сайнгүй байгаа талаар ойрын хүмүүс нь ярьж байна. Тэднийг анх баривчлагдахад “Самсунг С&Т” компани болон Солонгосын Элчин сайдын яамнаас Ли Жон Гёлыг батлан даах хүсэлтийг гаргаж байжээ. Гэвч тэднийг цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн прокурор эсэргүүцэл бичжээ. Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг энэ сарын 18-нд Монголын шинэ төмөр замын гэгдэх хэрэгт яллагдагчаар татан хоёр сарын хугацаагаар хорихоор болсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин