Ц.БАЯР
Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа бөгөөд тус хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уул аймгаас эхэлж, Эрдэнэт хотноо үргэлжлүүлсэн билээ. Тэгвэл энэ удаад МЗХ-ны удирдлагын багийнхан 11 дүгээр сарын 16-аас 12 дугаар сарын 01-нийг хүртэл 21 аймаг бүрт очиж ажиллахаар болоод байна. Ингэснээр үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэх аж. Тодруулбал, Хар, Цагаан жагсаалт гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны санал асуулга аван иргэдийн санал бодлыг сонсох, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний талаар шинэлэг санал цуглуулах, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага болон ТББ-тай холбогдон уулзалт хийх, аймгийн хэмжээний болон Улсын хэмжээний 100 хар үйл явдлыг нэрлүүлэх, Цагаан жагсаалтанд орох 100 хүний нэрийг нэрлүүлэх, иргэд албан байгууллагынхны дунд уулзалт лекц зохион байгуулах гэх мэт өргөн хүрээтэй арга хэмжээ болох юм байна.
Эх сурвалж:www.zms.mn