ОХУ-ын алс дорнодын Владивостокоос Пенза хотыг чиглэн явсан галт тэрэг Байгал нуурын ойролцоохь Таптугары гацаанаас холгүй замаасаа гарсан бөгөөд үүнээс үүдэн хүний амь нас золоор эрсдээгүй байна. Галт тэрэгний сүүлийн дөрвөн вагон огцом эргэлт дээр гэнэт тормозлох үеэр замаасаа гарсан ч онхолдоогүй аж. Замаас гарсан вагонд явсан иргэдийг бусад вагоны сул суудалд суулгаад галт тэрэг хувиараасаа хоёр цагаар хоцорч хөдөлжээ. Энэ хэргийн улмаас нэг ч зорчигч эмнэлгийн тусламж аваагүй байна.