С.САРУУЛ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, түүнтэй хамт саатуулагдсан “Самсунг С&Т” компанийн захирал нар батлан даалтад гараад удаагүй байгаа.  Гэвч хэрэгт хяналт тавьж байсан прокурор гомдол гаргаснаар тэднийг дахин цагдан хорихоор болжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч  Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Ингэснээр Б.Батзаяаг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр  сараар сунгажээ.

Эх сурвалж: www.polit.mn